МАНАЙ ТӨР ЮМ ХИЙЖ БАЙНА ШҮҮ
2012 оны 1 сарын 17
Хуучин нийгмийг бодуул ардчилсан нээлттэй нийгэм чинь сайхан юм.
Уйдхааргүй хүмүүс элдэв юм бодож олоол. Тэр элдэв юмнуудын тухай ярьхад
ямар ч нэмэлт хачир байхгүйгээрээ л инээдтэй ямар сайхан юм бэ гэж
бодход хүргэдэг. Өнгөрсөн наадмаар өөрийгөө Чингис хааны удмын цорын
ганц хүн гэж бат итгэлтэй байдаг эрхэм дэлхий дээр байдаггүй металаар
хийсэн сэлэм авч яваагаа бахархалтайгаар ярьж байна. Энэ юу ч биш дэлхий
сөнөхөд өөрийх нь номыг уншаагүй хүмүүс бүгд үхээд уншсан нь амьд
үлдэнэ гэж ярьдаг эмэгтэй, дэлхийн хөгжлийг эргүүлэх онол гаргачаад
байхад төр засаг мөнгө өгөхгүй байгаа тухай ярьдаг хүн, хүй нэгдлийн үед
хүмүүс эмнэлэггүй болоод байсан гэж эхнэрээ гэртээ төрүүлж, хүүхэддээ
вакцин хийлгэдгүй дуучин, монгол хүний суу ухааны нууцыг маш
чадварлагаар тайлсан ч суу биш ухаантай монгол хүмүүс ойлгохгүй байгаад
цөхөрсөн эмэгтэй, олон хэлийг зэрэг мэдхээс гадна цаг тооны ухаан
чингисийн ухаанд бүрэн гаршсан багш гээд олон сайхан юм бодож олдог
хүмүүс манай үеийн баатрууд билээ.
Дэлгэрэнгүй үзэх >
ОДОО ШОРОНД Л ОРДОГ БАЙХДАА
2011 оны 12 сарын 30
Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гал асаажээ. Тэрэнд нь эмэгтэй хүн оролцсонгүй гэнэ. Ийм мэдээ хаа сайгүй байна даа. Өчигдөр тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор ийм арга хэмжээ болж Фортуна Батбаяр аварга Батэрдэнэ эднүүс зохион байгуулж С.Жавхлан дуулсан болтойн.
Дэлгэрэнгүй үзэх >
БУЙДАН ДЭЭРХ ХИЙГЭЭД ДУРЫН СПОРТ
2011 оны 12 сарын 13
Олон жил спортоор хичээллээ дээ. Тэхдээ буйдан дээрх спортоор шүү дээ.
Энэ спорт болуул байнгын бэлтгэл шаардахгүй, хөлс хүч шавхаад байхгүй,
багш дасгалжуулагч гэсэн гадны биет толгой тархируу хатгаад байхгүй уг
нь их амар спорт шүү дээ. Энэ спортын давуу талыг улам бүр тод
томруунаар харуулий гэвэл дурын спорттой харьцуулж болно. Дурын спорт
гэдэг нь юм хуманд дурлаад, дур тачаалаа асгаруулаад байдаг спорт биш
шүү. Нөгөө олимп, дэлхийн аварга гэдэг юм болдог спортуудаас аль нэг
дуртэй спортоо аваад зүйрлэхийг хэлж байгаа юм. Энэ чинь их мунаграазны
юм байгаан.
Дэлгэрэнгүй үзэх >
АЛЬ БОЛОХ ГААМПААС ӨӨР БАЙХЫГ ХИЧЭЭНЭ
2011 оны 12 сарын 1
Үндэстний Тойм сэтгүүлийн асуулт хариулт буланд өгсөн ярилцлага.
Яагаад Гаамп гэдэг нэрийг сонгох болов. Кибэр ертөнцийн Гаамп ямар хүн бэ?
Нэр бол дуртай киноны л нэрийг өгсөн. Айхтар утга учирсаад байх юм
байхгүй ээ. Би бүүр эрт л чааталж барихдаа ийм нэр өөртөө өгчихөөд явдаг
байсан юм. Кибер ертөнцөд байдаг Гаамп бол хүн шиг л хүн гэж боддог
шүү. Бусад шиг л ууж идэж, өмсөж зүүж явах хүсэлтэй боловч боломж нь
байхгүй бүтэлгүйтээд байдаг болохоос биш.
Дэлгэрэнгүй үзэх >
ТӨРИЙН ПАД ХАР ХҮН
2011 оны 11 сарын 25
Нэгэн яаманд орсон нэгэн найз маань нэгэн удаа надтэй нэгэн газар
таардын. Гүү яахвээ найзаа болж л байна. Бодлого модлого л ярьжээн шүү
дээ гээд. Зүйтэй мундаг юмаа гээд жоол бахархасан нүдээр харж хувцасан
дээрх үс ноосыг нь түүж үлээж өглөө. Базарваань төрийн хар хүн болсон
байна шүү дээ энэ хүн чинь.
Хэдэн жилийн өмнө төрийн хар хүн болох шалгалт өгөөд явжаахтай нь
таарчаад дагаж очиж билээ. Хэдэн мянган залуус шалгалт өгөөд дээр доороо
ороод алалцаж байнаа. Шалгалт өгөөд гарч ирчээд бүгд хүн амьтанлуу
утасдаж аргалуулчих гээд. Аргагүй л төрийн хар хүн болно гэдэг лут ажил
юм байна даа ингэж их нэр нүүрээ баран баран хүн царайчилж зүтгэхийг
бодход гэж өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж билээ. Хэзээ нэгэн цагт би
энэ шалгалтыг өхийм шүү гэсэн өөрийгөө зоригжуулах сэтгэл гарч ч байх
шиг.
Дэлгэрэнгүй үзэх >
ХАМГИЙН МОНГОЛ РЕАЛИТИ ШОУ
2011 оны 11 сарын 15
Хамгийн монгол хүн реалити шоу монголд зохион байгуулагдаж байгаа гэнээ.
Үүнд бүгд оролцох боломжтой нээлттэй тэмцээн төдийгүй ард түмэн дуртай
болох гэсэн шагналтай юм байна. Энэ шагнал ч гайгүй ард түмэн дуртай
болоод зогсохгүй их хуралд сонгогдох элдэв арга хэмжээ зохиогдоход бүгд
уухайлан үзэж шоуны ялагчын орлого хуга хуга өсөх юм гэнэ дээ.
Уг шоуны эхний ээлжийн групп оролцогчид бол ороокчин поопчин
хипопчингууд гэнэ. Мистэр Болд чоно, морин хуур ашиглаад зогсохгүй өөрөө
дээл өмсөж поп гэдэг үгийн урд монгол гэж үг залган энэ шинэ урсгал
гэснээр груупдээ л лут байгаа юм байна. Хэн ч харсан гадаад популярны
юмыг монгол юм болгосон аввяасыг хаанаас ч хайгаад олохгүй хэмээн
өрсөлдөгчдөө бут цохиж яваа гэнэ дээ. Үүнийг хипопчингуудаас гэр
хорооллын гэх Жи гэдэг нөхөр монгол хипоп болгон өөриймшүүлэн хэрэглэж
байгаа ч жижиг хэрэглэл дээрээ дутуу анхаарч Болдын хаана нь ч хүрсэн
гүй. Уг нь сайхан нударгатай дээл өмсөөд хэд сайхан хипопдоо хаячуул цөм
авах гээд байдаг.
Дэлгэрэнгүй үзэх >
ААЯПӨӨНГҮЙ ААЯПӨӨНЧИН
2011 оны 11 сарын 8
Би нэг утастай. Ээнийкоол гэдэг бичиг бүхий солонгост байхдаа нэгэн
бандгар ажмаа барьж байсан нь асах бүрдээ гоймон идэж байгаа эмэгтэйн
зураг гардагаар бүрэн нотлогддог. Цагтаа сайхан л утас байсан байх. Нэг
хэсэг жижигхэн утас моодонд орж байх үед тасарцан утас гэсэн ангилалд
багтдаг байсан болуу гэмээр алганд багтах төдий. Бүүр слайдан гэдэг
дээшээ дэлгэгддэг болхоор нэг хэсэг моод байсан байх нь гарцаагүй. Өнгөт
дэлгэц, эмпи 3 энээ тэрээ гээд бүгд байдаг. Гэвч тэрийг нь яаж
ажиллуулдагыг мэддэг хүн байдаггүй болтой. Анх худалдаж авхад худалдагч
эмпи гуравтай эмпи дөрөвтэй гээд язагнуулаад байснаас хойш яаж
компүүктэрт оруулж эмпи гурав дөрвөө суулгаж ашигладагыг мэдэх хүн одоо
болтол гараагүй. Бүүр холбодог холбогч нь байтугай чихэвч нь ч байхгүй.
Байлаа ч дуу хуулж чадкуум чинь юугаа сонсохов дээ.
Дэлгэрэнгүй үзэх >
ГЭЭНЭС МОНГОЛ
2011 оны 9 сарын 27
Бүртгүүлмээр юм их байшүү цаана чинь. Тэр муу Юнээско нь бүртгэдэхгүй
маяглаад өөр улс бүртгээд байвал Гээнист нь бүртгүүлээл хаячий. Угаасаа
Гээнис бол хачин хачин юм л бүртгэцэн байдын байлээ. Тэхэд бол миний энэ
бүртгүүлэх санааг бүртгэж л таараа. Энэ угаасаа монголоос өөр хаана ч
байхгүй бий болох ч боломжгүй зүйл шүү дээ. Гээнийсийн номонд
бүртгүүлчихвэл дараа үр хүүхэд маань Гээнис уншаад мэдэрлээшд манай өвөг
дээдэс алдаг байжээ. Ихэнх нь тэд тэгээд гэж байдаг бол манайхан харин
монгол тэгээд гээд орцон байшд гэж ярих нь байна шүү дээ.
Дэлгэрэнгүй үзэх >