Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН, АН-ын тухай
2017 оны 8 сарын 23 [Уншсан тоо: 29358]

  1. Надад баримт байна дэлгэх цаг нь болоогүй гэдэг бол одоо надад бичлэг байна дэлгэх цаг болжээ гэдэг болсон.

  2. Чих худалч Бичлэг үнэнч

  3. Бандааштайгаа гарсан гишүүний балаг их

  4. Гантулга гишүүний нууц нэр Бандааш

  5. Сандуйг огцруулах хууль байхгүй Харин суудалд нь үлдээх хууль байдаг

  6. Монголын хамгийн урт хошигнох чадвартай хүн А.Ганбаатар. Тэр 90+40 минут тасралтгүй 60 тэрбумыг босгы гэж хошигносон.

  7. Монголын хамгийн тэвчээртэй хүн Хүрэлсүх. А.Ганбаатар нүүрэн дээр нь таны гар хөлийг аалз шиг таслана гээд байхад ганц үг ган хийхгүй суусаар байсан.

  8. Хамгийн лаг суудалтай хүн Сандуй. Түүний сандалыг өөрөө болий гэсэн үед л авах боломжтой.

  9. Хүрэлсүхийн нууц нэр Топор бол ерөнхийлөгчийн нууц нэр Плитка

  10. Бичлэг нь алдагдаагүй улс төрчийг улс төрч гэхгүй

  11. Монголын засгын газар огцорч байвч Сандуй даргын суудал мөнх

  12. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр бий Харин хөх тэнгэрийн дээр Сандуй дарга сууж байдаг

  13. АН-ы гишүүд их ууртай байна. Бид л хэрэлдэж хагралдаж засагаа унагаадаг байсанаас МАН хэзээ ингэж байсын. Бид имээжээ алдаж байна гэцгээж байна гэнээ

  14. Ерөнхийлөгчийн зөвлөх шиг олон сайхан од тэнгэрт гаржээ гэдэг болжээ

  15. Зүлгэн дээр гэрээ бариад зүүн эргээд зүгээр нэг амьдрах сан

  16. Бүх юманд өөдрөг ханд. Зүүн эргэж чадахгүйдээ бүү гутар  баруун ч эргэх машингүй хүмүүс их байна шүү дээ.

  17. Хотын дарга өөрийгөө эрдэмтэн гэж боддог. Одоо бид өөрсдийгөө туршилтын хулгана гэж бодож сурах хэрэгтэй байна.

  18. Тосгоныхон хуралдаж санал нэгтэйгээр Дэлхий хавтгай гэж үзсэн бол МАН-ын удирдах зөвлөл хуралдаж санал нэгтэйгээр Сандуй гэмгүй гэж үзжээ.

  19. МАН-ы гишүүд маш хүнд нөхцөлд байна. 60 тэрбумыг эвлүүлэг гэвэл төр худалдсан болно биш гэхээр урвагч муужгай болох гээд.

  20. Ийм бакь ерөнхийлөгч хамгаалагчаар яадаг байнаа. Чи буруу ойлгож. Эсрэг намыхныг ерөнхийлөгч хуних вий гэдгээс хамгаалж байгаамаа.

  21. Өвөл утаа эхлэхээр хотын дарга Бүх утаа зүүн эргэж хотоос гарж явах захирамж гаргахаар бэлдцэн байгаа гэнээ

  22. Зүүн эргэлтийг санаачилсан хотын орлогч Баярхүү өмнө нь Батмөнх даяан хааны бага насанд тоглож байсан жүжигчин бөгөөд одоо хүртэл дүрээсээ гарж чадахгүй хаан мэт санагдаж зүүн эргэхийг болиулсан гэнээ.







"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив