Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Манарсан ялагдал
2017 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 67613]

Ерөнхийлөгчийн сонгууль дуусангуут их мэдэгчид хаа сайгүй. Хэн ялахыг би мэдэж байсан, угаасаа тэгнэ, гол асуудал нь тэндээ байгаан гэх зэрэгээр томорцгоож байна. гэхдээ сайн тал нь тэдгээр хүмүүс ялагдсан намаа тавлагсадаас хүн чанарын хувьд хамаагүй гайгүй харагдаж байна. Би ч гэсэн тун ухаантай царайлж юунаас болоод ялагдчив гэдгийг бас нэг мэдэмхийрээтхий.

1.    УИХ-ын сонгуулиар 65 суудал авч их ялагдалаа зөгнөсөн. Хэт их суудал авч намын гишүүд бүгд дарга болох мэт санагдаж албан тушаалын төлөө алалцаж эхэлсэн. Бие биенээ хутгалж бие биеэн дээрээ дөрөөлж албан тушаалд хүрцгээсэн. Өнөрболор, сайд Сэргэлэн Оюунхорол, Цогцэцэг гээд хэвлэлийн гол бай болсон хүмүүсийг нам дотроосоо л хуссан гэсэн. Хэвлэл сошл сөрөг хүчнийг биш эрх баригчдыг л онилдог нь жам юм.

2.    Дахиал нөгөө 65 суудал авсанаар халаа сэлгээ дангаараа хийх нь жам. Хийхгүй бол ч АН-ы партизануудаар дүүрсэн хэцүү байсан гэдэг. Энэ олон халаа сэлгээ халагшдсан бүрийн ар гэр хамаатан саднуудад өс хонзон тээж очиж байгаа. Ядаж ерөнхийлөгчийн сонгууль болтол талыг нь тэсэж өнгөрөөсөн бол ч. Гэхдээ УИХ-ын даргын бичлэгийг өмнөх засагт ажиллаж байсан халагдаагүй ажилтан задалсан гэхээр асуудал хаа хаанаа байна.

3.    Эрх барих гэдэг аз жаргалтайгаас гадна байнга ард иргэдрүүгээ харж байхгүй бол хэцүү ажил. Тэднийг алдаж эндэхийг соргог ажиглаж байдаг хэвлэл мэдээлэл одоо дээр нь сошл бий болсон. Бүгд дарга болж найрлаж болно зарим хүмүүсийг шийтгэж хариуцлага тооцож хууль дүрэмтэй засаг барьж байгаа гэдгээ харуулахгүй бол хүмүүсийн итгэл алдарна. Батсуурь гэж сайдыг огцруулж хариуцлага тооцдог мэт харагдсан ч сөрөг хүчин нь түүнийг 60 тэрбумын мөнгөө төлөөгүй сайдаа огцрууллаа гээд утгыг нь алдуулсан. Уг нь Батлан хамгаалахын сайд, Сандуй  гээд олон хүмүүст хариуцлага тооцож бид мундпаг засаг барьж байгаа гэдэгээ харуулах байсан юм.

4.    Эдийн засаг унаад өр төлбөрт ороод хэцүү байсан байх. АН ч засаг барьж байхдаа сүйдийг нь хольсон нь мэдээж.  Гэхдээ өлөн зэлмүүс ч гэсэн зүтгүүлж байгаад ерөнхийлөгчийн сонгуулиа өнгөрөөчих байсан юм. Тэхгүй болхоор Юу юугүй валютын сангийн хөтөлбөрт хамрагадана гэж баахан татвар нэмж угаасаа хүнд байгаа хүмүүсийн найдварыг таслах хэрэг байсан уу. Уг нь нэмсэнгүүд нь энгийн мань мэтэд нээх мэдэгдэхгүй их орлоготой хэсэгт л ихэвчлэн үйлчлэх байсын билээ. Гэсэн ч татвар нэмэгдсэн гэх сургаар л хүмүүс үймэж эхэлсэн. Ийм алхам хийж болно хажуугаар нь нийгмийн  халамжийн бодлого цуг гаргаж явахгүй бол иргэд угаасаа итгэхгүй. Хүүхдийн мөнгө сонгуулийн өмнө өгсөн ч тэр дэндүү хоцорсон халамж байлаа.

5.    Дайран дээр давс гэж манай хотын дарга гэж уймраа нэгэн. Сонгогчдын тал хувь байдаг нийслэл дээр байнга ялагдаад байгааг бүгд харсан байх. Өмнөх Үүл гэж нээлттэй мөрөөдлөө ч гэсэн ярьвж явдаг романтик хотын даргаас хийсэн ажлаа ч өөдтэй ярьж чададгүй хотын даргатай болцон. Тэр нь будилсаар бараг жил боллоо. Дүүргийн дарга нар нь бүүр таг. Иргэд хоёр даргыг харьцуулаад шинэ даргаа муулахаас өөр гарцгүй болцон.

6.    Үинэ ерөнхий сайд гэж нэг сайхан зкалуу. Хүмүүс түүнийг Энхболдын хүн гэж анхнаас нь баахан цуурсан. Тэгхэд Ерөнхий сайд маань гарч ирээд даацтай үг хэлээд ярилцлага өгөөд өөрийгөө хувь хүн талаас нь харуулсангүй. Энэ нь АН-ыхан Энхболдоло чамд Их хурлын дарга ерөнхий сайд намын дарга байна юу дутлаа гэж ерөнхийлөгчрүү зүтгэнэ вэ гэдэг сайхан асуулт бэлдээд өгчлөө. Зарим нь бүүр хэмжээлшгүй эрхэт хаан төрөх нь ч гэж эхэлсэн. Монголчууд  хэт томорход угаасаа дургүй. Өмнөх ерөнхийлөгч нарын одоо байгаа байдлыг хараарай.

7.    Сөрөг хүчин гэж АН гэж сайхан нам байнаа. Намын даргын, ҮБЗ-ын, ерөнхийлөгчид нэр дэвшигчийн гээд бүтэн жил сонгуульдчихлаа. Нам дотроо алалцаад бие биенээ хутгалаад намын эв нэгдэл гэж чухам хог болж байгаа мэт харагдавч угаасаа эв нэгдэл гэхээр юмгүй намын хувьд тийм ч цочирдом зүйл биш. Гол нь сунгаа гээч зүйл нь гадагшаа АН амьд шинэчлэгдэж байна гэдэг зүйл байнга харуулдаг. Мөн намын гишүүд нь бүх зүйлд оролцоод ардчилалтай мэт ч харуулдаг. МАН бол хажууд нь бага хурал гэж хэдхэн хүн бүх зүйлийг шийдээд байгаа мэт харьцуулагдаж бүүр хэцүү харагддаг хоржоонтой зүйл сунгаа болчихоод байгаа.

8.    Энэ жилийн сонгууль бүхлээрээ фээсбүүк лаяв, элдэв бичлэгүүд гэдэг хоёр том пиар зэвсэгэн дор явагдлаа. Яг үнэндээ монгол ялаагүй эвлүүлсэн эвлүүлээгүй бичлэгүүд яллаа. Хүмүүс одоо бичлэг хийхээр утас апоатнаас үхтэрээ айхаар боллоо. Сайн тал нь ядаж биеээ зөв авж явж сурах байхдаа. Ялагдсан ман бичлэгнүүдэд хариу өгөх гэж самгардаж даацтай хариу байхгүй хамгаалах гэж хойноос нь явсаар дуусаглаа даа. 60 тэрбум, аархал, мэтгэлцээн гээд сайхан бичлэгнүүд байна.

9.    МАН том нам. Том намын гай бол долоогчид. Тэд үеийн үеийн намаа нэр дэвшигчидээ хорлосоор байна. Дарга болоод хүн долоохоор таатай сайхан байлгүй яахав. Түүндээ итгээд үнэн юм шиг санагдаадп хөндлөнгийн бодит дүгнэлт хийж байгаа хүмүүст итгэхээ болиод ирхийг вакуумжих гээд байх шиг. Мэтгэлцээний бэлтгэл, тэрэн дээр ирсэн асуултууд, сошл байгаа намын нөхөд, 60 тэрбум дээрх намын гишүүд гээд дарга тойрсон даргадаа мундаг болж харагдах гэсэн долоогчид нэр дэвшигчээ шороотой нь хутгаж орхилоо. Уг нь ядаж сонгуулийн нэг сар тэднээсээ хол байсан бол хамаагүй дээр дүн гарах байсан юм.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn