Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Фээсбүүкээр удирдах нь
2017 оны 5 сарын 30 [Уншсан тоо: 39270]

Би фээсбүүк дээр идвэхтэй нэгнийг их даганаа Бүүр үзэл бодлыг нь хүндэтгэнэ. Үнэхээр улс орноо гэсэн чин сэтгэлтэй нэгэн байна гэж бодон үйл ажиллагааг нь дэмжихээр хандив хүртэл өгнө. Уух пивоны мөнгөнөөсөө хумсалж тав арван цаас өгчихөөд өөрийгөө хэзээний их үйл хэрэгт ханцуй шамлан орсон мэт төсөөлдөг байлаа. Тэр идвэхтэй нэгний бичих нь яг л жагсаалын тэргүүнд гарсан хувьсгалч шиг гал цогтойгоос гадна егөөдөж бусдыг муулах нь өстөн дайснаа харсан юм шиг хурц бөгөөд цусан зам татуулаастай. Ийм хүнийг дэмжхгүй бол эгээ өөрөө тэрний дайсан болох тул дэмжээд лаяк дараад явж байсан нь хамаагүй аминд өлзийтэй. Ер нь улс орноо бодхын хажуугаар амиа бодох чинь их зүгээр юм билээ.

Гэтэл саяхан нэг нөхөртэй ууваа. Хариугаа юмаа чаавас бие хаа  этр гээд. Би бол жоохон уухаарай агсан тавьж дээрлэхдэг ганц хүн маань. Угаасаа манай эндхийхнээс дээрэлхэхгүй хүн байхгүй. Тэгээ ууж байхдаа хэт их идсэний улмаас би ярьж чадахгүй суугаад байсан чинь нөхөр яриад яриандаа халаад согтоод явж өглөө. Тэгсэн нөгөө миний хүндэлдэг монгол баатарын зургаар аватараа хийсэн улс төрч чинь нөгөө нөхөр юм гэнээ.

Анх амжилтийн гараагаа ингэж эхэлж. Өөрийхөө зургыг оруулах гэсэн жоохон царай муутайдуу болхоор нь баатар эрийн зураг оруулчаад сууж байсан өөрийх нь таньдаг хоёр залуу нэгнийхээ постон доор юм ярьжээн гэнэ. Мань эр ч нүүрээ нуусан болхоор дунд нь яс хаячиж. Удалгүй нөгөө хоёр чинь хэрэлдээд уулзаж зодолдоод салсан байна. Үүнээс хойш мань эр хорооны асуудлаа ярьж эхэлсэн бөгөөд тэр нь даамжираад улс орны чанартай асуудлуудыг ярьдаг болжээ. Одоо бүүр хятад монголын харилцаагаар даацтай юмнууд бичдэг болсон гэнэ. Би ч байнга уншдаг боолхоор нь тэр нь үнэн л дээ. Мань эрийн арга нь их гоё. Улс орны төлөө гэж байгаад юу дуртайгаа бичнэ. Эсэргүүцвэл түүнийг эх орноосоо урвагч гэчихдэг гэнээ. Тэгэхээр бусад нь хөөрхий тэр эсэргүүцэгч шиг болохгүйн тулд бүгд мань эрийг дагаад түүнийг муулаад дуусдаг байна.

Бас хүмхүүст айдас төрүүлэх ёстой гэнэ. Тэр нь өөрийг нь ингэж их эх орныхоо төлөө зүтгэж байхад эрх баригчид цагдаа тагнуулаар хавчиж дарамталж байгаа тухай ярих гэнэ. Ингэснээр их том болж харагддаг гэнэ. Тэгээд мөн гадаад дотоодын томоохон хүмүүс ч өөрийг нь хорлох гэж байгаа тухай ярьж бүүр эрчийг авхуул гэнэ. Ингэсэн цагт хүмүүс өөрийг нь ландгар амьтан гэж мэдхээс гадна бас өрөвдөж улам дагаж эхэлдэг байна.

Одоо мань эр томорсон бөгөөд бүүр сонгууль бүрээр намуудаас санал авж нөгөө намыг нь өөрийн эх оронч үйлдэлийн эсрэг нам гэж цоллож пиар хийдэг пиарчдын нэг болсон гэнээ. Бүүр сонгуулиар нэр дэвшвэл хөнгөхөн ялхаар болсон боловч яаж нүүр царайгаа олонд ил болгохуу гэж байна. Өөртэй нь аидлхан ч нүүр царайгаа ил болгосон олон фээсбүүк улс төрч байгаа бөгөөд тэд бүүр од болсон гэнэ. Одоо тэр шатандаа гарчихвал баллах юм байх. Би эхэндээ өө үхсэн энэмуу байсымуу гээд за дээрэлхий гэсэн яриаг нь яваандаа сонсоод айгаад сүүлдээ архийг нь хундгалж өглөөшд.

Ер нь яваандаа фээсбүүкийн улс төрчид 76 улс төрчөөсөө илүү болж тэднийгээ дээрэлхээд хүссэн юмаа гаргуулдаг болох юм байхоо. Улс төрчид ч айдаг болсон гэнэ.

Ирээдүйд фб улс орныг удирдаж иргэд нь дагадаг болх юмдагуудаа. Яаая аймаар дууссан уу. За явж ганц нэг аккаунт нээе.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив