Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН=МафиАН=А time
2017 оны 5 сарын 9 [Уншсан тоо: 74053]

Улс төрд ордымуу аль намд оруул дээрэв гуудманд танилцсан улс төрч байрын хүнээс асуусан ингэж байна. 

Улс бол бүхэлдээ нэг ядуусын аймшигт хороолол. 

За МАН бол том нам. За чамд тайлбарлая.. Нэг тийм том мафийн сүлжээ шиг. Ямар нэг ажил болход бүгд үүрэг рольтой оролцоно. Бие биенийхээ үүрэг ролийг булаана гэж байхгүй. Хийсэнээрээ ашигаа хүртэнэ. Мафи шиг гэдэг нь нэг орсон бол их мэдээлэл дунд хутгалдаж явдаг болхоор гарах боломжгүй. Нэгэнт орсон бол уг намаар өвчлөх ёстой бөгөөд шүүмжилж ч болохгүй. Хэрэв шүүмжилж байвал тэр эрх мэдэлд санаархсан нэгэн эрзэт хийж байна гэсэн үг. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт хариугаа хүртэх л болно. Мөн уг бүлэглэлд сул хүн байхгүй бүгд үүрэг рольтой тул их бат бөх бүтэц. Хэн нэгэн уг намд оруул зүгээр нэг сул гишүүн байвал ороод ч нэмэргүй. Тэрний ород бүлэглэлийн томоохон гишүүнээр дамжуулж орох ёстой бөгөөд тэр цаг та үндсэн үйл ажиллагаанд орж ашиг хүртэх болно. Намын дотроос урвалт шарвалт гарах этр харьцангуй бага ч том систэмд гомдогсод ганц нэг туурга тусгаарлаж байсан түүхтэй. Ер нь ландгар бүтэц. 

АН бол бас л том нам. Гэхдээ эг тийм сүлжээний бизнэс шиг. G-time гэж сүлжээ байлаа шүү дээ. Тэрэн шиг А тайм сүлжээ гэж болно. А тайм сүлжээнд анх орсон хэдэн партизан одоо хүртэл бүх ашгийг хамж авдаг. Дараа нь орсон бас ашиг хүртэх сонирхолтой хэд тэрүүхэндээ ганц нэг ашиг авсан. Харин хамгийн сүүлд орсон хэд хэзээ ч ашиг хүртэхгүй бөгөөд хохирсоор дуусна. Сүлжээний оройны хэд инээлдээд та нар биднийг таньдаг чинь хамгийн том амжилт шүү биднийг муулж болохгүй хэзээ нэгэн цагт бидэн шиг болно гэж итгүүлсээр энэ аварга том сүлжээний бизнэс унадагүй. Аливаа үйл ажиллагааг бүгд гардан хийдэг ч сүлжээний оройны хэд л бүх ашгийг сувдаглан авдаг. Харин тэр нь илрүүл сүлжээний дундуур байгаа нөхөд хариуцлага хүлээгээд эхэлдэг нэг тиймэрхүү тогтолцоотой. Хөөрхий сүлжээний доогуур орогсод таньдаг дарга нараа тахин шүтэх хэрнээ бид өмнөх нийгэм шиг хүн тахин шүтддэг нийгэмтэй болохгүйн төлөө явж байна гэнэ. Доогуур болон дундуур байгсад өрсөлдөгч намынхаа үеийхэн нь ашигаа аваад эхлэхээр байж ядан хорсож энд тэнд увайгүй зан гаргаж зүгээр хулгай этрийг юман чинь тоохоо больдог. Ер нь сүлжээнд элсээд мөнгөө алдсан улс ууртай байдаг нь аргагүй. 

Бусад жижэг намууд бол гудамжинд шүлсээ хаяад зогсож байдаг танхай этгээдүүд. Мөрөөдөл нь том мафийн бүлэглэл болох сонирхолтой. Ашгиас хуваана гэвэл дээд хоёр бүлэглэлийн гарын үзүүрт зарагдаж нэг талд гарж юу ч хийж мэдэх хүмүүс. Ер нь байнга өлөн хоосон байдаг тул их бага ашгаар юунд ч оролцоод нэгдэж мэднэ. Зарим нэгийг нь сонгууль гэдэг хамгийн том ажлаараа бүүр өөрийн талдаа ч авчихаж болдог хүмүүс. Яахав арай илүү ашгийн төлөө юу ч хийж мэдхүүдийг нь нэгтгээд байх шиг байгаа юм. Жоохон тогтворгүй нь хэцүү. Учир нь гудамжны жижэг бүлэглүүд хэзээ л хоорондоо эвтэй байлаа хоёр гурваараа салж дахин жижэг бүлэглэл байгуулах гэж оролдоно. Ядаргаатай бүх сонгуульд оролцох ч нам тавиулна. Олимпийн уриа шиг оролцох нь чухал гээд л сууж байдаг. 

Гудамжны тэмцэгчид. Тэд бол гудамжинд ганцаараа хэвтэж байдаг архичин хар тамхичин гарууд байдаг даа тэдэнтэй тун төстэй.  Тэднээр муу муухай бүхнийг хийлгэж болно. Учир нь ууж мансуурсан тэдэнд юу хийх нь сонин биш өгдөг жоохон ашиг нь тун чухал. Хамгийн муухай хүн тоохын аргагүй юмнуудыг дээд том бүлэглэлүүд  хийлгэдэг. Тэгсэнээ эргэж өөрийг нь хөлсөлдөг бүлэглэлүүдээ харааж тэднийг би л сөнөөж чадна гэж орилох авч хэн ч тэднийг тоож сонсохоосоо өнгөрсөн байдаг. Хүмүүс ч хөөрхий дөө гэж харах ч тэд жинхэнэдээ том намууддаа би амьд байгаа гэдгээ харуулж байгаа л хэлбэр. Тэд тэгж байж л нөгөө муу муухай ажлаа хийх боломж олж авдаг. Жижэг намуудыг бодуул тэднийг өөрийн талд хэзээ ч оруулж болохгүй. Учир нь тэд өрсөлдөгчөөс жоохон ашиг харуул эргээд юу ч хийж мэдэх барилгүй. А-тайм сүлжээ нэг нөхөрийг аваад одоо эргэж хутгалуулаал яваад байгаа харагддаг. 




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив