Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хийморио сэргээх нь
2017 оны 3 сарын 7 [Уншсан тоо: 76195]

Монгол эрчүүдэд хамгийн дутагдалтай зүйл бол сэгс биш, мэдлэг боловсрол биш, архи биш, мөнгө бол бүүр ч биш. Хамгийн дутагдалтай нь хиймор. Нөхөр хийморийг сэргээчихвэл бусад зүйл аяндаа болно. Хиймор бол байнга унтаж ункиагүйтэж явдаг бөгөөд түнийг элдэв аргаар байнга сэргээж байх шаардлагатай. Уг нь бид чинь жинхэнэ хөх толботой, тэнгэр язгууртай хиймортой монгол эр гэж дуу шүлэг, халамцуу байхдаа байнга ярьдаг боловч нөгөө золигийн хийморийг байнга сэргээж байх шаардлагатай.

Хийморийг янз бүрээр сэргээж болно. Чоно алах бол хэсэг гундахааргүй сэргэнэ. Ижил хиймортойдоо харагдаж илүү хиймортойдоо алуулдаг. Чонотой хэн нь илүү хиймортой вэ гэдгээ үзэх гэж халзагнаад би илүү байна гэхээр нөгөө хиймор хөхөн баясаж манай талд хурдан буу хүчит машин байна хэмээн хэсэг сэргэдэг болтойм. Мөн хиймор улайнд их дуртай юу алсан чоноо машиныхаа хамар дээр хаяж давхиж, дээр нь гишгэж зурагаа авхуулах нь хийморийг сэргэсэн дээр нь бүүр баясгадаг болтой. Манай нэг гишүүн лав ГовьАлтайн төв талбайг үхсэн чоноор дүүргэж нутгийханаа болон өөрийн хиймороо ханатал сэргээж байсан түүх буй. Өдгөө энэ арга сошл медиагын хүчээр ихэд явуургүй болж хүмүүс гайхуулахаа больжээ. Гэхдээ баавгайн арьсан дээр нүцгэн биеэн дээрээ үстэй дээл өмсөн суух ерөнхий сайд асанаа хараад үлдэгдэл байнаа л гэж бодож байгаа. Би ч бас гэртээ жоомны хор цацаад хэсэг хиймор сэргэсэн санагддаг.

Уул толгодын орой дээр гарах бол бас л хийморийг ягхийтэл сэргээх нь буй. Үүний хамгийн шилдэгээр Бурхан халдун уул, удаах нь Шилийн богд за тэгээд доошилсоор хамгийн сүүлийх нь хийморийн овоо, зайсан толгой гээд дуусна. Энд бол улай гэхээсээ цагааны ёс үйлдэнэ. Сүү архи өргөж, хэвийн боов идээ орхиж, мөргөж сүсэглэнэ. Ид ачааллын үеэр цув өмсөж гарахгүй бол цагаан бороо орж усанд орсон мэт болдог гэлцдэг. Өөөдөө цацсан тахилын сүү архи өөрийн толгой дээр гэдэг энэ. Гэвчиг уулын оройруу алалцан гарж хиймороо сэргээх зан үйл хамгийн идвэхтэй байна. Мөн гадны эрчүүд гарвал хийморийг авдаг болтой бид нэгэн хятад нөхрийг уулын орой дээр зодсон сайхан түүх бий. Одоо гэхдээ энэ аргыг хятадууд монголыг хорлох гэж улам дэврээгээд байна уу гэж бодогдох боллоо. Хиймороо сэргээх гэж уул овоо очих хүртэлийн зам тэр гэхийн тэмдэггүй болтолоо байгаль нь сүйдэж хогондоо дарагдаж байна гэх юм. Үүнийг н сонсохоор хятадын төв талбай дээр хиймор сэргэдэг гэчүүл бээжинг нураачих ч юм билүү гэж бодогдох. Сая цагаан сараар Бурхан халдуныхаа овоог шатааж, жил бүр цагаан сарын дараа хийморийн овоон дээрээс машин машинаар хог буулгаал. Бид ч хийморийг бас дориун төлбөртэй сэргээж байна.

Нар харсанаар бас хиймор сэргэнэ. Энэ хөөрхөн богинохон хэсэг. Нарыг галт тэргээр яваад юмуу тийм нар харлаг тусгай хэсгүүдэд хардаг. Тэнд л шинэ оны жинхэнэ анхны нар тусдаг бөгөөд бусад газар хуурамч нар тусна. Мөн энэ маягаар шинэ жилээр болон цагаан сараар 2 удаа шинэ оны анхны нарыг харж хиймороо сэргээх боломжтой. Нар хүртэл ялгавартай тусдаг янзын орон шүү.

Морь уяах. Ёстой лаглайтал сэргэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн мөнгөтэй хүмүүст илүү үйлчилдэгээрээ алдартай. Мөнгөгүй хүмүүс мөнгөтэй хүмүүс морио уралдуулж түрүүлүүлж хиймороо сэргээж байхыг харж хиймороо сэргээх л боломжтой. Угаасаа морь авлаа ч хэн уяхав, хэн унахав нөгөө шахдаг тариа мариа нь хаа юм гээд асуудал их. Мөнгөтэй морьны эзэд бол морьнодоо хүрэхгүй. Хүнээр уяулаад хүний хүүхдээр унуулаад болоо. Өөрсөн дээр нь хиймороо сэргээх хамгийн хэцүү юм нь энхэл донхолтой замаар дагаж давхих. Гэхдээ үнэтэй жийпүүд гайгүй байхоо. Энэ хиймор сэргээлт өвлийн улиралд нахьсан сэргээх болсоноор бөөн хэрүүл дагуулаад байна. хэрүүл дагуулаад зогсохгүй хурдан морьны уралдаан бол адгийн юм болж дууслаа. Үзэн ядаж жигшин зэвүүцэж хорих хэмжээнд ч хүрэх хандлагатай. Уг нь зундаа л хийморь сэргээж баячуудынхаа морийг харан баясаж байхад болно шүү дээ.  Үүнийг уншиж байгаа төр засгийн гурван өндөрлөг анхааралдаа авна биз. Анхааралт тавьсан явдалд баярлалаа.

Маргааш март. Мартах биш Маартын 8. Эмэгтэйчүүдийн баяр. Хөөрхий эмэгтэйчүүдэд хиймор гээд юм байхгүй. Бүүр яг эсрэгээр нь хийморт хортой маягын нөхөд. Сэргээе гэсэн ч байхгүй яаж шүү нэг юм яваад байдын. Ууулын орой дээр гарж болохгүй хиймор унагаан, бүс малгайн дээр гарж болохгүй хиймор доройтуулна. Гэхдээ зэвүүн гарууд хиймороос өөр нууц юм байна уу. Сэргэж браьчдаг. Маартаар нэг вино ууж агсарчаад жил тойрон хийморгүй ч асуудалгүй гялалзаад яваад байдаг. Маартаар л нэг нууц юм сэргээгээд байна даа. Тэдний нууцыг доройтуулах юм олхысон.




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив