Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улс төрд орох ухаан
2013 оны 8 сарын 13 [Уншсан тоо: 68691]
Одоо л намд элсдэг цаг даа. Энэ бол жинхэнэ улс төрч хүний торгон мэдрэмжийг харуулсан шийдвэр байх болно. Намд элсэх учиртай. Ялсан намд элсэж болохгүй. Бүгд хуваагаад идэж ууж байгаа нь сайхан харагдаж болно л доо. Гэвч тэвч. Ялсан намд элсэж баахан дарга нарын онжогыг долоох гэж үйлээ үзэх хэрэг гарна. Онжог долооход мэдрэмж урлаг туршлага шаарддаг гэнэ бас. Ядахад нөгөө ялсан намын дарга нарын онжогыг долоох цуваа уртаас урт болчихсон чамайг хаа газрын ямар амьтан гараад ирэв хэмээн хажиглан энэ лав нөгөө намын туршуул байх биш байлаа гээд ялхаас өмнө долоож байсан биднийгээ гэхүү шинэхэн долоогчийг гэхүү та минь хэмээн дарга нартаа элдвээр ховлож гай болно. Мөн ялсан намын дарга нарын хувьд ч гэсэн хаа хамаагүй амьтаныг өөд нь татаж байхаар өөрийг нь эвтэйхэн долоогоод сурцан, өөрөө ч мөн долоолгосоор байгаад таашаал авдаг болцон хаа ч хэдийд ч долоох найдвартай долоогчоо л өөд нь татхыг бодно. Тэхээр ялсан намд элсэнэ гэдэг ямагт 2-т байна гэсэн үг. Бүүр авсан эрх мэдэл нь ихдээд байвал эсвэл та асар их мөнгөтэй бай. Ялсан намд хадивлаад зүтгэгч нарын дээгүүр гишгэ. Энэ бол шугуйн хууль гэдэг шиг нам улс төрийн харгис хууль. Ингэж чадвал та доороос эхлэхгүй бүгд шатаар мацаж байхад цахилгаан шатаар суга татуулж хамаатан садан ойр тойрныхондоо залууханаараа дарга болсон мундаг хэмээн гайхан шагшигдаж хүндлэгдэх болно. Мөн ялсан намаас томилогдож байгаа дарга нарыг ч эдгээр хэдэн категоорт хуваагаад шинжхэд аль нэг нь байж л таарж алах бий вий. Алинд нь ч хамрахгүй бол хараашо. Ингэж абзаацаа дуусгахгүй бол нэгэн дарга намайг долоодгыг нотол гээд шүүхэд өгчүүл ядарсан гуйлагчин би балрана.  

Хамгийн зөв сонголт бол ялагдсан намд элсэх. Ялагдсан намд хамгийн их өшөө хосрол уур зүхэл нуугдаж байдаг. Тиймээс тэд хэзээ нэгэн цагт ялах нь ойлгомжтой. Тэр үед хэвлэлээр сайхан ярилцлага өгөөл. Би энэ намыг ядарч унаж явхад нь өрөвдөж хайрлаж өөд нь татаж өдий зэрэгтэй болгосон хүн шүү. Энэ нам ялагдаад толгойтой бүхэн дүрвэж байхад би зөрөөд орж байлаа гээд хэний ч уярам үгнүүдийг хэлж болно. Нөгөө талаар байдал яг л тийм. Хүн болгон ялагдсан намаас дүрвэж байх болно. Гэтэл чи зөрөөд би орёоо гэвэл хүмүүс нүд нь толгой дээрээ гарах ч ямар ч байсан учир зүггүй хөөгөөд байлгүй за яахав дээ гээд угтаж авна. За орсон хойноо хамгийн түрүүнд хийх ажил бол намын доод зэрэглэлийн нөхөдтэй эвсэж намыг шинэчлэе гэж чанга дуугаар орилох ёстой. Ялагдлын буруутанг дарга нарт нь үүрүүлж бид бол шинэчлэгч дараагийн сонгуулиар биднийг яаж ялхыг хараарай. Эдгээр дарга нараас болж бид ялагдлаа та нар одоо болсон зайгаа тавьж өг хэмээн орилох хэрэгтэй. Ингэснээр нийгэмд болон намдаа маш хурдан шинэчлэгч, шинэ үеийн чадалтай залуу боловсон хүчин, намд үнэнч, элдэв буруу юманд орооцолдоогүй фигур хэмээн цоо шинээр танигдах болно. Танигдахаар барахгүй сонгуульд ялбал хамгийн түрүүнд бялуу хүртэх нь гарцаагүй.

За нарийн дитаалний аргаруугаа орий. Намд элсээд хамгийн түрүүнд гомдогчидтой нийл. Гомдогчид гэдэг нам ялж байхад олигтой ашиг хүртэж чадаагүй тэрүүхэндээ шарлахсан хэсэг байдаг. Учир нь тэд шарлахаж явахдаа дарга нарынхаа хамаг бузар булайг тэмдэглэж авах нь холгүй цээжилж бөгсийг нь ухах боломжит үеийг хүлээж суусан улс. Зүүдэндээ хүртэл “муу финдгэрээ хэзээ нэгэн цагт би чамайг унагаад наад зөөлөн суудал дээр чинь суунаа” хэмээн орилж сэрдэг.  Тэхээр тэдэнтэй нийлээд дарга нарыг улалзтал хэлж намаас шахан зайлуул. Шахан зайлуулаад зогсохгүй өөрөө намын бодлогын түвшинд гарч ирж энэ намд олон жил зүтгэсэн мэт харагдах учиртай. Яагаад та шархалж гомдогсдын тэргүүн удирдагч болж чадна гээч. Шархалж гомдогсод хоорондоо олон жил өрсөлдөж нэгнийхээ дээр гарах гэж хичээсэн ч хамтдаа даруулсаар яваа. Тэхээр тэд нэгэндээ ч бас дургүй байгаа. Би биш бол чи бас биш гэсэн шугуйн бишээ намын хууль үйлчилж шинээр гарж ирж байгаа хүнийг буруу харан уйлж хүлээж авах болно. Нэгэнт шинэчлэгчдийн удирдагч болж чадвал улс төрийн зам дардан болж сонгшуульд ялах ганц ажил үлдэнэ.  Ингэж 4 жил тэсэж чадвал сонгуульд ялж томхон бялуу хүртэх нь гарцаагүй.

За ингэхээр ялсан намд элсэж ясаа цайтал дольдогнохуу ялагдсан намд элсэж ядарсан дарга нарыг миалж дэвшихүү таны сонголт шүү дээ. Шинээр намд элсэж шийдсэн мэх хийх нь мөнгө цаасгүй мань мэтэд арай л зэвүүн санагдаад байгаам даа. Одоо надад нэг муу хороонд очиж намд элсээд мартагдах биш нэг даргатай нь танилцаж түүнээр хөтлүүлж намд элсэх гарц л хэрэгтэй байна даа. Бусдыг бол бичсэнээрээ л хийчихнэ


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив